Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн орон сууцыг буулган, шинээр барьж байна

Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах эрхийг хангах зорилгоор ашиглалтын шаардлага хангахгүй, нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган, шинээр барих ажлыг хийж байна. Тус ажлыг Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль болоод Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 126-р тушаалаар баталсан “Ашиглалтын шаардлага хангахгүй, нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган, шинээр барих үйл ажиллагааны журам”-ын дагуу нийслэлийн хэмжээнд үе шаттайгаар зохион байгуулан, хэрэгжүүлж байгаа юм. Тодруулбал, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дөрвөн удаагийн шийдвэрээр газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон нийтийн орон сууцны зориулалттай 344 барилгын ашиглалтыг хориглосон. Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын 17 удаагийн захирамжаар 170 барилгыг буулган, дахин төлөвлөлтөд оруулж, барилгажуулах тухай шийдвэр гарсан байдаг. Уг шийдвэрийн дагуу төсөл хэрэгжүүлснээр 531 айлын 27 орон сууцыг буулгаж,1556 айлын 13 орон сууцыг шинээр ашиглалтад оруулж, 215 айлыг эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлөөр хангасан.

Хот төлөвлөлт, байгуулалтын талаарх судалгааны ажлууд, тэдгээрт тулгуурлан, дэвшүүлж буй шийдлүүдийг цувралаар хүргэхээр Хот байгуулалт, хөгжлийн газар ажиллаж байна. Иргэд “Ашиглалтын шаардлага хангахгүй, нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган, шинээр барих” төслийн тухай мэдээ мэдээллийг  Хот байгуулалт, хөгжлийн газрын бэлтгэдэг i-Up контентоор хүлээн авах боломжтой.

Хот төлөвлөлтийн талаарх мэдээллийг дараах холбоосоор хүлээн авч үзнэ үү. https://www.youtube.com/watch?v=4fmaHHx9A4U

ХОТ БАЙГУУЛАЛТ, ХӨГЖЛИЙН ГАЗАР

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан