Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Ачаа тээвэрлэлтийн нөхцөл байдлыг шалгаж, үүрэг чиглэл өгчээ

Улсын Онцгой комиссын нэгдсэн хуралдаанаар Дорноговь, Өмнөговь аймгуудад Шуурхай бүлэг томилох асуудлыг хэлэлцэж, улмаар Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнайгаар ахлуулсан ЗТХЯ, ГЕГ, МХЕГ-ын бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллуулахаар шийдвэрлэсэн.

Ажлын хэсгийнхэн өчигдөр Замын-Үүд суманд ажилласан бөгөөд энэ үеэр Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал тус сумын Онцгой комисс коронавируст халдвартай тэмцэх, хариу арга хэмжээ зохион байгуулахад тулгамдаж буй асуудал, цаг үеийн нөхцөл байдлын талаар танилцуулж, харилцан санал солилцож, тодорхой асуудлуудыг хэлэлцжээ. 

Мөн улс хоорондын ачаа тээвэрлэлт, гаалын хяналтын бүс, боомтын халдваргүйжүүлэлтийн нөхцөл байдлыг газар дээр нь шалгаж, үүрэг чиглэл өгсөн байна.

Ажлын хэсгийн гишүүд дээрх аймгуудыг ногоон бүс болгох, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, улс хоорондын ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааг тасралтгүй хэвийн үргэлжлүүлэх ажлыг зохион байгуулах, экспортыг нэмэгдүүлэхэд үүсч буй хүндрэл саатлыг арилгах, нэгдсэн удирдлагаар хангах зорилгоор ажиллаж байгаа юм гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан