Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Н.Баярмөнх: Шаардлагатай бол Тамгын газарт ор дэлгэнэ

Баянзүрх дүүргийн Онцгой комисс ор дэлгэцтэй холбогдуулан шуурхай хуралдлаа.

Хурлаар Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх

"Дүүрэг, Орон нутаг бие дааж Коронавирусын эсрэг бүх нөөц бололцоогоо дайчлан ажиллах хэрэгтэй. Бид дарга гээд буруу харж суугаад байлгүйгээр иргэдтэйгээ хамтарч цар тахлын эсрэг яаралтай арга хэмжээ авах шаардлагатай. Цаашлаад Ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг эрчимжүүлж, шаардлагатай газар ор дэлгэх ажлыг хийх хэрэгтэй. Нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд Тамгын газрын байрыг халдвар авсан иргэдийг эмчлэх зорилгоор ор дэлгэж, түр эмнэлэг болгоно" гэсэн юм.

Баянзүрх дүүргийн Онцгой комиссын хувьд дүүргийн нутаг дэвсгэрийг 5 бүсэд хувааж ажиллаж байгаа бөгөөд бүс тус бүрийг уялдаа холбоотой ажиллаж, ариутгал халдваргүйтгэл хийж, хоггүй болгохоос эхлээд иргэдрүү чиглэсэн ажлыг үе шаттайгаар хийнэ гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан