Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Халдварын тархалтыг хумихад төр, иргэн, аж ахуйн нэгжийн хамтын хичээл зүтгэл шаардлагатай байна

Нийслэлийн хэмжээнд халдварын тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан бүх төрлийн баар, ресторан, кофе шопын танхимын үйлчилгээг хязгаарлаж, амралт, жуулчны баазын үйл ажиллагааг долоо хоногийн хугацаатай хаахаар болсон билээ. Тиймээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хамтран худалдаа үйлчилгээний байгууллагуудад халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх, бэлтгэл хангуулах, зөвлөн туслах зорилгоор хяналт, шалгалт хийж байгаа юм. Тэгвэл зургадугаар сарын 19-нөөс 20-ны өдрүүдэд дээрх байгууллагуудын 2149 албан хаагч гурван ээлжээр ажиллан, 3725 аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд шалгалт хийжээ. Шалгалтаар нийт 1544 зөрчил илрүүлэн, 52.2 хувийг газар дээр нь арилгуулах, зөвлөн туслах арга хэмжээг авсан байна.

Тухайлбал, энэ сарын 19-нд Налайх дүүргийн 6 дугаар хороонд харьяалах Тэрэлж орчмын амралт, жуулчны баазуудад шалгалт хийлээ. Шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгж, байгууллагууд үйл ажиллагаагаа зогсоосон бөгөөд амрагчдыг түр хүлээн авахгүй гэдгээ илэрхийлэн зарлал, мэдээллийг наасан байв. Шалгалтаар ажилласан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын байцаагч нар амралт, жуулчны баазуудад усны шинжилгээг заавал хийлгэх, амрагч хүлээн авах байр сууцны ариун цэврийг сахих, цагаан хэрэглэл, ор, гудсыг сайтар угааж, ариутган, мэргэжлийн байгууллагуудаар халдваргүйжүүлэлт хийлгэхийг зөвлөлөө.

Амралт, жуулчны баазууд УОК, НОК-оос гаргасан шийдвэрийг даган үйл ажиллагаагаа зогсоосон ч иргэд олноороо салхинд гарч, ил задгай хог хаях, байгальд шинэ замын мөр гарган, зүлэг ногоог бохирдуулж байгаа нь хариуцлагагүй үйлдэл болж байгааг Налайх дүүргийн 6 дугаар  хорооны Засаг дарга Ц.Болд хэлэв.

Коронавируст халдвараас өөрийгөө болон гэр бүлээ хамгаалахад төрийн байгууллагуудын хичээл зүтгэлээс гадна иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын хамтын ажиллагаа, хариуцлага зайлшгүй шаардлагатай байгааг албаныхан энэ үеэр хэлж байлаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан