Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
ЦАГААН ХАД ТЭГ ЗОГСОЛТ ХИЙХЭЭР БОЛЛОО

БАЯНЗАМ ТЭЭВЭРЧДИЙН ХОЛБОО ТЭЭВЭРЧДИЙН ЗӨВЛӨЛ цахим хуудаснаа дараах мэдээллийг тавьжээ.

“Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяраар ахлуулсан ажлын хэсэг Цагаанхаданд Баянзам тээвэрчдийн холбоо, тээвэрчдийн төлөөлөл мэргэжлийн байгууллагуудтай хамтарсан уулзалт хийж нөхцөл байдалтай танилцсаны эцэст Цагаанхаданд байгаа тээвэрчдийг нэгдсэн журмаар буцаахаар боллоо.

АТҮТ-өөс хүн тээврийн автобус гаргах бөгөөд үнэ тарифын хувьд 80.0 мян төг байхаар мэдэгдээд байна. Мөн ачаатай болон Тайван зогсоолд байгаа машинуудыг татан авч парклах ажлыг зохион бйгуулахыг тээврийн компаниудад үүрэг болгожээ.

Хятад улсын талаас 2021.07.06-ны өдөр хүртэл хилээр нүүрс тээврийн машин авахгүй байхаар шийд гарсан ба энэ хугцаанд Ногоон бүс-ийг хэрхэн дахин зохион байгуулах тал дээр ажлын хэсэг ажиллах юм байна. Ийнхүү удаан царцсан тээврийн асуудал төр засгийн анхааралд орж нэг талдаа гарч, тээвэрчид хагас жил хараагүй үр хүүхэд дээрээ очихоор боллоо.

Халдвар хамгаалын дэглэмээ сайтар сахиж, эмх цэгцтэй, эв нэгдэлтэй нутаг орон ар гэртээ буцаж, үр хүүхэд ар гэрийнхнийхээ НАР-ыг гаргах аян замд нь сайн сайхныг ерөөе.  Бас нэгэн хүнд үе сорилтыг тэвчээр заан туулж эх орныхоо экспортод хувь нэмрээ оруулсан нийт тээвэрчдэдээ талархал дэвшүүлье.

Та бүхний минь гэртээ харих аяны зам өлзийтэй байг.

Тээвэрчдийн эрх ашгийг дээдэлсэн Баянзам холбоо-ны шаардлагыг хүлээн авч шуурхай ажилласан ажлын хэсэг, төрийн албан хаагчдад талархал дэвшүүлье. Эв нэгдэлтэйгээр шаардлагад нэгдэн зогссон бүх тээвэрчиддээ баярлалаа.

КОВИД ЦАР ТАХЛЫГ НЭГДЭЖ ДАВНА.

БАЯНЗАМ ТЭЭВЭРЧДИЙН ХОЛБОО ТЭЭВЭРЧДИЙН ЗӨВЛӨЛ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан