Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Улиас модны унгарилыг арилгахад орчин үеийн технологиор гарган авсан тарилгыг ашиглаж байна

Хот суурин газрыг цэцэрлэгжүүлэхэд өргөн хэрэглэгдэж ирсэн улиас мод нь олон сайн талтай экологийн үр ашиг өндөртэй ургамал. Гэвч эм улиас модны үр хөврөл буюу унгарил хийсэх үзэгдэл нь нийслэлчүүдийн дунд тулгамдсан асуудлын нэг билээ.

Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас модны дохиурын тоосжилт, унгарил тархахаас сэргийлэх арчилгааны бүхий л аргуудыг шат дараатай хэрэгжүүлж унгарилын тоог бууруулах ажлуудыг хийсээр байгаа билээ. Тухайлбал Модыг зөв хэлбэржүүлэх, Молцог түүх, Унгарил гарсан үед шүршиж угаах зэрэг ажлуудыг тогтмол хийдэг.

Эдгээрээс гадна сүүлийн үед шинээр нэвтрээд буй модны унгарилын гарцыг 90% бууруулдаг тариа ашиглахаар бэлтгэл ажлыг хангаж өнөөдрөөс тарилгын ажлыг эхлүүлээд байна.

Эхний ээлжинд судалгаагааг хотын төв, хязгаарлагдмал хэрэгцээний буюу цэцэрлэг сургууль, орон сууцны дунд байрлах 2000ш улиас модонд хийхээр болсон.

Тарилгыг товч тайлбарлавал:

Бутлаг төрлийн модны биологийн онцлог шинж чанарт тулгуурлан ургамлын өсөлт идэвхижүүлэх эмийг ашиглан, нахианы хуваагдлын үед нь /5-7 сард/ эмийн бодисыг модны их биерүү нь хийснээр идэвхитэй бодисууд их биеэр дамжин тархаж бүхэл модны өсөлтийн хэсэгт хүрч модны уг гормоны байдлыг эвдэж, нахианы хөвөн хийсэх үзэгдлийг эхний жил 20%, түүнээс хойш жил бүр тогтмол 90%-тай бууруулдаг. Дахин тарих шаардлагагүй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан