Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Голд живж байсан 5 иргэний амь насыг аварлаа

209256242_1809539822576568_5514565159420394814_n.jpg

Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн Аврах анги, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах анги, Цагдаагийн байгууллага, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын алба хаагчид  Хэрлэн, Тэрэлж голын дагуу эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна.

Алба хаагчид  06 дугаар сарын 28-наас 07 дугаар сарын 04-нийг хүртэл хугацаанд гол, усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг яриаг 4551 иргэнд хүргэж, 1773 ширхэг тараах материал тараан, голын эрэг дагуу ногоон бүсээс 50-100 метрийн зайд 1185 автомашиныг холдуулж ажилласан байна.

Мөн голд живж байсан 5 иргэний амь насыг аварч, голд суусан 3 автомашиныг татаж гарган аюулгүй болгож, Аврах ангийн алба хаагчид 3 удаа дуудлагаар ажиллаж, 3 иргэний амь насыг авран хамгаалж, 2 буцалтгүй нэрвэгдэгчийг гаргаж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өглөө гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан