Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ:"Амьгүй донорын ар гэрт оршуулгын тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн дүнгээр олгоно" ГЕГ: 657.7 мянган тонн дизель түлш импортолсон нь өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар өсчээ Голомт банк Энэтхэг улсын Эксим банктай хамтран ажиллах гэрээ байгууллаа Улаанбаатар хотын золбин нохойн популяцийн бэтгийн хорхойн халдварыг үнэлэх тандалт судалгаа хийлээ Монгол орны бэлчээрийн ургамал хүлэмжийн хийг шингээж, экосистемийн тэнцвэрийг хангадаг болохыг судлаачид онцолжээ Хос хэлний хөтөлбөр, сургалтын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллана “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл өргөн мэдүүлэв Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв П.Батчулуун: Амьгүй донорын ар гэрт оршуулгын зардал олговол энэ мэс заслын эмчилгээ нэмэгдэнэ Амьгүй донор нь даатгал төлөгч, төлөгч бус байхаас үл хамаарч ар гэрт нь оршуулгын зардал олгоно
ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ МЭДЭЭ

Монгол Улс нүүрс экспортолж буй хилийн боомт, бүс, зурвас газарт чингэлэг тээврийн терминалууд байгуулахаар болжээ

Коронавируст халдвар цар тахлын үед экспортын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор нүүрс экспортолж буй хилийн боомт, улсын хилийн бүс, зурвас газарт чингэлэг тээврийн терминалууд байгуулах шийдвэрийг Монгол Улсын Засгийн газраас гаргажээ.

Мөн Замын-Үүд, Гашуун сухайт боомтын экспорт, импортын үйл ажиллагааг зохицуулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан байна. Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахлах аж.

БНХАУ-ын коксжих нүүрсний гол нийлүүлэгч АНУ болов

Монгол Улсын коксжих нүүрсний экспорт огцом буурснаар АНУ БНХАУ-ын гол нийлүүлэгч болоод байна. БНХАУ-ын тал Австрали улсын нүүрсний импортод албан бус хориг тавьсан нь үүнд мөн нөлөөлжээ. Оны эхний дөрвөн сард АНУ БНХАУ-д 2.5 сая тонн коксжих нүүрс нийлүүлсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад ойролцоогоор тав дахин өссөн үзүүлэлт юм. Харин зургаадугаар сард 742.9 мянган тонн нийлүүлээд байгаа ажээ.

Түүнчлэн Монгол болон Австралийн экспорт буурсан энэ үед ОХУ нийлүүлэлтээ нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлж байна. Зургаадугаар сард тус улс БНХАУ-д 894 мянган тонн коксжих нүүрс нийлүүлжээ. Нийлүүлэлт буурснаар үнэ өссөн үзүүлэлттэй байгаа бөгөөд хүхрийн агууламж багатай коксжих нүүрсний үнэ тонн 2303 юань хүрээд байгаа юм. Энэ нь 2015 оноос хойших дээд хэмжээндээ хүрсэн үзүүлэлт боллоо.

Австрали улсын Аж үйлдвэрийн яам эрчим хүчний нүүрсний худалдааны ойрын 3 жилийн хүлээлтийг бууруулав

Ирээдүйд БНЭУ, Япон, Өмнөд Солонгос улсаас эрчим хүчний нүүрсний эрэлт удаашрах эсвэл бүр буурах төлөвтэй байгаа тул Австрали улсын Аж үйлдвэрийн яам дэлхийн эрчим хүчний нүүрсний худалдааны ойрын гурван жилд таамаглалаа буурууллаа.

Австрали улсын аж үйлдвэр, шинжлэх ухаан, эрчим хүч, нөөцийн газрын ерөнхий эдийн засгийн алба хамгийн сүүлийн "Эрчим хүч, нөөцийн улирлын тайлан" -г нийтэлж, 2021 онд дэлхийн эрчим хүчний нүүрсний худалдаа 1.07 тэрбум.тн-с буурч, 1.01 тэрбум.тн болох төлөвтэй байгааг харууллаа. Энэ нь энэ оны эхний улирлын улирлын тайланд хүлээгдэж буй 1.07 тэрбум.тн-с бараг 60 сая тонноор буурсан үзүүлэлт юм.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан