Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Гэр бүлийн гишүүдээс нэг хүнийг түргэвчилсэн шинжилгээнд хамруулна

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

"Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өчигдөр Замын-Үүд боомтод ажилласан. Нэр бүхий зургаан хүнийг ажлаас нь чөлөөлж, орны хүмүүсийг нь томилсон.

БНХАУ-ын талаас Замын-Үүд боомт дахь цар тахлын нөхцөл байдлын үеийн төхөөрөмжүүдийг сайжруулах зэрэг шаардлага тавьж байгаа. Ерөнхий сайд холбогдох албан тушаалтнуудад долоо хоногийн хугацаатай үүрэг өгсөн. Мөн Замын-Үүдийн чөлөөт бүс байгуулахтай холбоотой нэмэлт хөрөнгө гаргах асуудлыг баталсан.

 Замын-Үүд боомтын дулааны цахилгаан станцын нэмэгдэл санхүүжилтийг шийдвэрлэсэн. Замын-Үүдийн чөлөөт бүс энэ зундаа багтан нээлтээ хийж, бүрэн бүтээн байгуулалт 2026 онд багтаж хийгдэх талаар холбогдох хүмүүс мэдээлэл хийлээ. Ерөнхий сайд Замын-Үүдийн чөлөөт бүсийг нээж, байнгын ажиллагаанд яаралтай оруулах чиглэл өгсөн.

УОК-оос цар тахлын нөхцөл байдлын үеэрх хариу арга хэмжээг танилцуулсан. Экспортын боомтуудтай орон нутаг одоогийн мөрдөж байгаа хатуу хөл хориог хэвээр мөрдөх чиглэл өглөө.

Бусад орон нутгийн хувьд дур мэдэн хөл хорио тогтоохгүй. УОК үнэлгээ хийж, Засгийн газарт танилцуулж, шийдвэрлэнэ.

Таваас дээш насны нэг хүүхдээс шинжилгээ авна

Баяр наадмын өдрүүдэд ес хоног амарна. Энэ хугацаанд нийслэлчүүдийг нэг удаа таваас дээшгүй хүнтэй аялж зугаалахдаа тухайн аймаг орон нутагт мөрдөж байгаа халдвар хамгааллын дэглэмийг мөрдөх, гэр бүлийн гишүүдээс нэг хүнийг түргэвчилсэн шинжилгээнд хамруулах чиглэлийг Ерөнхий сайд өглөө. Вакцины хоёр тундаа хамрагдаад 14 хоносон иргэдээс шинжилгээ авахгүй. Хүүхдүүдээс шинжилгээ авна. Гэхдээ хүүхдүүдийн хувьд таваас дээш насны нэг хүүхдээс шинжилгээ авна" гэлээ. 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан