Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
УОК: Орон нутагт эмнэлэгт хэвтэх хүмүүсийн тоо 20 хувиар нэмэгдэх тооцоо гарсан

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан тооцоогоор долдугаар сарын 17-н гэхэд орон нутагт бүртгэгдэх халдварын тоо өдөртөө 1300-д хүрч, эмнэлэгт хэвтэх хүмүүсийн тоо 20 хувиар нэмэгдэнэ гэжээ.

 Өнөөдрийн байдлаар 20 аймагт нийт 30,299 халдварын тохиолдол бүртгэгдсэн.

Эмнэлэг болон тусгаарлах байранд 7,477 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Орон нутагт халдварын тархалт нэмэгдсэн, эмнэлгийн ачаалал нэмэгдэж байгаатай холбоотойгоор өчигдрийн байдлаар 18 аймгийн 196 сум, зургаан тосгонд тодорхой хязгаарлалтын дэглэм тогтоосон бөгөөд энэ сарын 9-н гэхэд 13 аймгийн 101 суманд хязгаарлалтын хугацаа дуусаж байна. Харин 11 аймгийн 100 суманд хязгаарлалтын дэглэм үргэлжлэх төлөвтэй байгаа. Тиймээс УОК-оос хязгаарлалтын хугацаа нь дуусаж байгаа газруудад нэмэлтээр хязгаарлалт тогтоохгүй, хугацааг нь сунгахгүй байх чиглэлийг өгч байна. 

Тиймээс Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд иргэдийг хот орчмын амралтын газруудад үйлчлүүлэхийг Улсын онцгой комиссоос зөвлөж байна.

Өнөөдрөөс эхлэн НЗДТГ-аас нийслэл орчмын амралт, жуулчны газруудтай хариуцлагын гэрээ байгуулан нээж эхэлсэн тул иргэдийг орон нутаг уруу зорчихоос урьтаж, нийслэл орчмоор амрахыг зөвлөж байгаа аж.

Өнөөдрийн байдлаар 0-18 насны 27480 хүүхэд өвчлөөд байгаа ба нийт тохиолдлын тоо 27 хувийг эзэлж байна. Тиймээс аялаж байгаа гэр бүлээс түүврийн аргаар 5-аас дээш насны хүүхдүүдээс шинжилгээ авах юм байна. Аяллаар явж байгаа гэр бүлээс авах шинжилгээ сайн дурын үндсэн дээр хэмээн тооцож төлбөртэй байх аж.

Мөн гэр бүлээрээ болон найз нөхдийн хүрээнд буюу аяллын багийн гишүүдийн тоог таваас хэтрүүлэхгүй байхыг УОК-оос зөвлөж байна. 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан