Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Усны ослоор 13 хүн нас барж, 3 иргэнийг эрэн хайж байна

Баяр амралтын өдрүүдээр буюу 7 дугаар сарын 9-14-ний хооронд усны ослоор 13 хүн амь насаа алджээ. Өнөөдрийн байдлаар Баян-Өлгий, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт тус бүр нэг буюу нийт 3 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 14-нд Сэлэнгэ мөрний эх, Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Хэнтий нурууны зүүн хажуугийн Эг, Хэрлэн, Барх, Балж, баруун хажуугийн Туул, Тэрэлж, Сөгнөгөр, Хангай нурууны арын Чулуут мөн Хэрлэн, Орхон голын нийт уртын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 15-80 см нэмэгдэж, Хараа, Ерөө, Онон,Туул, Сөгнөгөр, Хүдэр, Халх зэрэг голууд үерийн түвшинг 10-40 см давсан байна. 

  Харин Орхон гол Орхонтуул сум орчмоор үерийн аюултай түвшинг даван хүчтэй үерлэсэн хэвээр. Цаашид орох хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд нэмэгдэж, үерлэх нөхцөл бүрдэнэ.

Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэргээс шалтгаалж байна.

Иймд:

– Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,

– Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,

– Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,

– Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан