Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
ГССҮТ нисдэг тэргээр эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг үзүүлж байна

Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв 2017 оны 11 дүгээр сард яаралтай түргэн тусламжийн үйлчилгээнд нисдэг тэрэг анх удаа ашигласан юм. Мөн 2020 оны зургаадугаар сард эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээг орон нутагт шуурхай хүргэх зорилгоор өөрийн эзэмшлийн газартаа нисдэг тэрэг буух талбайг байгуулсан.

Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн эмч эмнэлгийн мэргэжилтэнүүд орон нутагт осолд орсон иргэнд нисдэг тэргээр эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ үзүүлж байна.
 

 
Ингэснээр алслагдсан бүс нутагт яаралтай тусламж авах шаардлагатай өвчтөнүүдэд нисдэг тэргээр эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж өвчтөнийг газраар тээвэрлэснээс харьцангуй богино хугацаанд эмнэлэгт хүргэх боломжтой болж байна.

Тухайлбал, 100 орчим км-ын зайтай орших орон нутагт гэмтсэн, осолд орсон иргэнийг машинаар тээвэрлэхэд 2-3 цаг зарцуулдаг бол нисдэг тэргээр 20 минутын дотор эмч нарын баг тусламж үзүүлж, эмнэлэгт авчрах боломжтой ба цаашилбал Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв болон Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлэг зэрэг бусад эмнэлгээс тусламж авах шаардлагатай үйлчлүүлэгчдэд эрүүл мэндийн тусламж үзүүлэх боломж бүрдэж байгаа юм. 

 Эрүүл мэндийн яам

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан