Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Халдварын1.243 тохиолдол шинээр батлагдаж, 61-80 гаруй насны зургаан хүн нас баржээ

 Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 1,243 тохиолдол шинээр батлагджээ.

Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 153,782 боллоо.

Шинээр илэрсэн тохиолдлуудын 1,238 нь дотоодын халдвар бол тав нь гаднаас зөөвөрлөгджээ.

Дотоодод бүртгэгдсэн халдварыг задалж танилцуулбал,

  • 514 нь нийслэл хотод,
  • 724 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Түүнчлэн 2,732 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.

Харин коронавируст халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байсан 61-80 гаруй насны зургаан хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Өнөөдрийн байдлаар коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 9,944 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 11,164 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл

  • Хөнгөн – 5,961
  • Хүндэвтэр- 2,825
  • Хүнд – 944
  • Маш хүнд - 214 хүн байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан