Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Б.Бямбадорж:Коронавирусийн дельта хувилбар нь 60 хувиар хурдан тархдаг

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр “Ковид 19”-ийн нөхцөл байдлын талаар НЭМГ-ын дарга Б.Бямбадорж танилцууллаа. Тус газраас өнгөрсөн хагас жилийн хугацаан дахь коронавирусийн халдварын тархалт, халдвар авсан хүмүүс, тэдгээрт хүүхэд, өндөр настан, жирэмсэн эхчүүдийн эзлэх хувийн талаар судалгаа хийжээ. Коронавирусийн улмаас нас барагсдын 83 хувь нь 50-аас дээш насныхан байснаас 94 хувь нь суурь өвчтэй хүмүүс байв. Коронавирусийн дельта хувилбар нь 60 хувиар хурдан тархдаг. Иймээс энэ хувилбар тархвал ямар нөхцөл байдал үүсэж болох талаар ч мөн судалгаа хийсэн байна. Энэ үеэр Хотын дарга эмч, эмнэлгийн ажилтнуудыг наадмын үеэр амраасан эсэхийг асуусан юм. НЭМГ-ын хувьд аль болох амраах тал дээр анхаарч, дархлаажуулалтын багийг 100 хувь амраасан гэлээ. Хотын дарга тэргүүн шугамд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудаа аль болох амраах хэрэгтэйг онцлов.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан