Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Л.Баттөр: Гадаадаас ирсэн иргэдээс Дельта хувилбар илрээгүй

Дельта вирустэй холбоотой цаг үеийн асуудлаар ХӨСҮТ-ийн Л.Баттөр захирал тайлбар мэдээлэл өглөө.

 “Долдугаар сарын эхний үеийн нислэгээр ирсэн иргэдээс авсан PCR шинжилгээгээр 22 хүний хариу эерэг гарсан. Гэхдээ энэ хүмүүсээс Дельта хувилбар илрээгүй. Илэрсэн гэдэг нь ташаа мэдээлэл.

Иргэдэд үнэн зөв мэдээлэл түгээхийг хүсэж байна. Тодруулбал, энэ сарын 16-ны өдөр нэг онгоцоор ирсэн 18 иргэнээс Дельта вирус илрээгүй.

Албан ёсны мэдээгээр өнгөрсөн тавдугаар сард  Дельта хувилбарын таван тохиолдлын сорьцыг \зөөвөрлөгдсөн\ Япон улс руу явуулсан. Эдгээр тохиолдолд ноцтой шинж тэмдэг илрээгүй.

Дельта вирус нийт тохиолдлын хэдэн хувийг эзэлж байгааг одоохондоо тодорхойлоогүй. Тэгэхээр нийт Дельта хувилбарын долоон тохиолдол байгаа гэж ойлгож болохгүй юм. 

Түүнчлэн бид Дельта хувилбар орж ирсэн гээд айлгаад, хөл хорио тогтооно гэсэн ойлголт байхгүй. Халдвар хамгааллын дэглэмийг сайн бариулах аргыг л барьж ажиллана. Иргэд ч өөрсдөө дэглэмээ сахих хэрэгтэй" гэв.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан