Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Завьт эргүүлийнхэн иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна

Нийслэлийн Засаг даргын  шийдвэрээр  иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Туул, Хэрлэн, Тэрэлж  голд нийслэлийн Аврах анги, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчид, Цагдаа, Хүүхэд хамгааллын төвийн ажилтнуудтай хамтран 06 сарын 10-наас хөдөлгөөнт завьт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна.

Алба хаагчид сүүлийн долоо хоногийн хугацаанд /2021.07.26-08.01/ гол, усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг яриаг 5364 иргэнд хүргэж /том хүн-3780 хүүхэд-1584/, ногоон бүсээс 853 автомашин холдуулан, 2668 ширхэг тараах материал тарааж сэрэмжлүүлэг өглөө.

 Мөн усны осолд өртөх эрсдэлд орсон нэг иргэний амь насыг аварч, голд суусан 2 автомашиныг татаж аюулгүй болгосон бол Аврах ангийн алба хаагчид  буцалтгүй  нэг нэрвэгдэгчийг гаргаж, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгч ажилласан юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан