Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Хурдан морины унаач хүүхдийн эрхийн хэрэгжилтэд хяналт тавина

Дорнод, Сэлэнгэ, Ховд аймгийн Онцгой комиссын шийдвэрээр тус аймгуудад 8 дугаар сарын 6-наас 8-ны өдрүүдэд бүсийн хурдан морины уралдаан зохион байгуулагдахаар болсонтой холбогдуулан Хүний эрхийн Үндэсний Комиссоос тус аймгуудад зохион байгуулагдах хурдан морины уралдааны үеэр унаач хүүхдийн эрхийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж ажиллана.

Хяналт шалгалтын хүрээнд хурдан морины уралдааны гараа болон барианы хэсэгт Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, бөөгнөрөл үүсгэхгүй байх, хүн хоорондын зай барих дэглэмийг баримталж байгаа эсэх, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас холбогдох аймгийн удирдлагад хүргүүлсэн саналын хэрэгжилтэд хяналт тавих, унаач хүүхдийн гэнэтийн ослын даатгалд хамруулж буй байдалд хяналт тавих, “Үндэсний морин уралдааны уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавигдах шаардлага MNS6264:2018” стандартын хувцас хэрэглэлийг хүүхэд бүрт бүрэн өмсгөж буй байдалд хяналт тавих, уралдааны үеэр мориноос унаж гэмтсэн, эрсэдсэн хүүхдийн талаарх мэдээллийг аймгийн Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газраас гаргуулах зэрэг ажлыг зохион байгуулах юм. Хяналт шалгалтын дүнг үндэслэн Комиссын гишүүний Зөвлөмж, Шаардлагыг холбогдох байгууллага, эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэх юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан