Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Ц.Оюунгэрэл: Урлагийн эрх чөлөөг бий болгоно
-Салбарын сайдын хувьд соёл урлаг руу чиглэсэн ямар ажил хийх гэж буйг тань сонирхож болох уу. Өмнө нь, боловсролын салбартай хамтатгачихдаг байсан болохоор урлагийнхныг зөнд нь хаясан гэдэг яриа бий?

-Манай соёл урлагийн байгууллагад олон хүн ажилладаг. Тэр хүмүүсийн хөдөлмөрийн үр дүнд л соёлын өвтэй болдог. Соёлын өв маань байшин барилга шиг бодитой харагддаггүй ч гэсэн Монгол Улсыг таниулах хамгийн чухал зүйл юм. Тиймээс эхний ээлжинд Монголын соёлын өвүүдийг бүртгэлжүүлэх ажил хийнэ. Үүнийгээ олон улсын хэмжээнд хамгаалуулах ажилд хүчээ дайчилж ажиллах болно. Хоёрдугаар ажил маань соёл урлагийн байгууллагын ажилчдынхаа амьдрах орчин нөхцөлийг сайжруулна. Зэмсэг хэрэгсэл, орон байрыг нь  сайжруулахад анхаарч, урлагт зарцуулах улсын төсвийг нэмэгдүүлэх хуулийн төсөл өргөн барина.

-Соёл урлагийн байгууллагуудыг төрөөс санхүүжүүлж, олсон орлогыг нь хураахаа больчихвол асуудал өөрөөр шийдэгдэх юм биш үү. Та энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?

-Хамгийн гол зүйл нь урлагийн эрх чөлөө. Эрх чөлөөтэй орчинд л урлагийн бүтээл төрнө. Тиймээс энэ тал дээр анхаарч шат дараатай ажил хийхээр төлөвлөж цаашид хэрэгжүүлнэ. Энэ эрх чөлөөг бий болгохын тулд хийх хамгийн эхний ажил бол соёл урлагийн байгууллагууд олсон хөрөнгө мөнгөө өөрсдийнхөө сурч боловсрох, хөгжих ажилд зориулдаг болох. Гэхдээ ийм том ажлыг би дангаараа тушаал гаргаад шийдэж чадахгүй л дээ. Тиймээс эхлээд чанартай хуулийн төсөл боловсруулж, Засгийн газраар батлуулах хэрэгтэй байна. Ер нь, урлагийн байгууллагууд үйл ажиллагаа явуулж байгаагийн хамгийн эцсийн зорилго нь үндэсний өв соёлыг л бүтээх шүү дээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан