Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
ӨНӨӨДӨР ИБНАУ-Д МАНАЙ ОРНЫ НЭГ Ч ЦЭРГИЙН АЛБА ХААГЧ БАЙХГҮЙ

Сүүлийн үед цахим орчинд “Афганистан улсад үүрэг гүйцэтгэж байгаа манай орны цэргийн алба хаагчид халдлагад өртсөн” гэх хуурамч бөгөөд олон түмнийг цочроосон мэдээлэл цацагдаж байна.

Цэргийн байгууллага нь Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, ард иргэдийн аюулгүй байдлыг цэргийн хүчээр хангах чиг үүрэгтэй төрийн байгууллага бөгөөд аливаа худал мэдээллийг цахимаар олон нийтэд тарааж байгаа нь зохисгүй үйлдэл болохыг бид удаа дараа анхааруулсаар байна. Иймд Зэвсэгт хүчний үйл ажиллагаатай холбоотой аливаа мэдээллийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас нь тодруулга авч нийтэлж байх шаардлагатай.

Энэхүү хуурамч мэдээллийн хувьд, Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад явагдсан олон үндэстний цэргийн ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн бие бүрэлдэхүүн 2003 оноос эхлэн үүрэг гүйцэтгэсэн ба энэ ажиллагаа 2021 онд дуусгавар болсон юм.

Уг ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс давхардсан тоогоор 7100 орчим цэргийн алба хаагч үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн бөгөөд сүүлчийн ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн энэ оны тав болон зургаадугаар сард эх орондоо ирснийг бид өмнө нь мэдээлсэн билээ.

Афганистан улсад Монголын Зэвсэгт хүчний цэргийн багууд үүрэг гүйцэтгэснээр даян дэлхийн энх амгалангийн үйл хэрэгт өөрийн хувь нэмрийг оруулсны зэрэгцээ монгол эх орон, монгол цэргийн нэр хүндийг өндөрт өргөж, мэргэжлийн ур чадвар, сахилга бат, зохион байгуулалтаараа олон үндэстний цэргийн алба хаагчдад үлгэр дуурайл болсоор ирснийг гадаад орнуудын төр, засгийн удирдлага, цэргийн мэргэжилтнүүд өндрөөр үнэлсэн юм.

Хурандаа Б.ОТГОНБАЯР

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан