Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Ж.Сандагсүрэн: Улаанбаатар хотын гадаад харилцааг шинэ түвшинд гарган идэвхжүүлэх шаардлагатай байна

Монгол Улсаа хилийн чанадад төлөөлөн ажиллахаар шинээр томилогдсон 23 элчин сайдад зориулсан уулзалт, сургалтыг Гадаад харилцааны яамнаас зохион байгууллаа. Тус уулзалт, сургалтад Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн оролцож, Улаанбаатар хотын бусад улсын хотуудтай хэрэгжүүлж буй худалдаа, эдийн засаг, боловсрол, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Улаанбаатар хотыг олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлэх үүднээс авто замын түгжрэлийг бууруулж, төвлөрлийг задалж,  орлогод нийцсэн орон сууц, орон зайн оновчтой төлөвлөлт, ногоон хөгжлийг түүчээлсэн, бизнест таатай, эдийн засгийн хувьд бие даасан чадамжтай хот болгон хөгжүүлэх бодлогыг баримталж байгаа” хэмээв.

Цаашид гадаадын хөрөнгө оруулалтыг татах, харилцан ашигтай төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, хотуудад Улаанбаатар хотын төлөөлөгчийг томилох, олон улсын шилдэг техник, технологийг нутагшуулах, туршлага судлах, чадварлаг боловсон хүчин бэлтгэх, улмаар Улаанбаатар хотын гадаад харилцааг шинэ түвшинд гарган идэвхжүүлэх шаардлагатай байгааг онцоллоо. Тухайлбал, шинэчлэн баталсан Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд нийслэл хот нь өөрийн дүрэм, стандарттай байхаар тогтсон. Үүнтэй холбогдуулан Сингапурт хэрэгжиж буй дүрэм, эрх зүйн зохицуулалтууд, түүний хэрэгжилтийг хангаж буй төрийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэл, чиг үүргийн талаар нарийвчлан судлах, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.  Мөн Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улстай нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, нийтийн тээврийн зохицуулалттай холбоотой дүрэм, стандартыг Улаанбаатар хотод хэрэгжүүлэх боломжийг судлах, Австралийн Холбооны Улстай хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажиллах, амьдрах орчныг бүрдүүлэх чиглэлээр баримталж буй бодлого, хотуудад хэрэгжиж буй стандартын талаар туршлага судалж төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх саналтай байгаа гэлээ. Тиймээс эдгээр саналыг судлан үзэж, холбогдох байгууллагуудад уламжилж, улмаар шинэ хамтын ажиллагааг эхлүүлэх харилцаа холбоог тогтоон, уялдааг хангахад дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэдгийг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн тодотгосон юм.

            НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан