Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
13 аймгаас ургац хураалтад 7308 ажлын байрны захиалга иржээ

Энэ намрын ургац хураалтад их, дээд сургууль болон МСҮТ-ийн оюутнууд, сонсогч, цэргийн алба хаагчид, ажил хайж буй иргэдийг ажиллуулах уриалгыг ХХААХҮЯ-аас гаргаад буй. Өнөөдрийн байдлаар Төв, Архангай, Хэнтий, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод, Говьсүмбэр, Булган, Орхон, Өвөрхангай, Хөвсгөл, Увс, Сүхбаатар зэрэг 13 аймгаас нийт 7308 ажиллах хүн, хүчний захиалгаа ирүүлжээ.

Ургацаа бүрэн хурааж авах уриалгад нэгдэж, газар тариалангийн салбарт ажиллах хүсэлтэй иргэд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Монголын залуучуудын холбооны дэргэдэх Хөдөлмөрийн бирж, захиалга ирүүлсэн 13 аймгийн агрономичтой холбогдон ажлын байрны тухай мэдээллээ авах боломжтой.

Орон нутгийн агрономичийн холбоо барих мэдээлэл:

1.    Архангай аймаг 99885003
2.    Төв аймаг 99884433
3.    Булган аймаг 99368331, 93018865
4.    Говьсүмбэр аймаг 88991135
5.    Дархан-Уул аймаг 99376734 93030034
6.    Дорнод аймаг 88074188
7.    Орхон аймаг 99350968, 99339969
8.    Өвөрхангай аймаг 99158707, 88713388
9.    Сүхбаатар аймаг 99167594
10.    Сэлэнгэ аймаг 99903868
11.    Увс аймаг 88451201 99451404
12.    Хөвсгөл аймаг 99387522
13.    Хэнтий аймаг 98111759

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан