Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Монголын гарааны бизнесийн эко системийг судална

Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Л.Тулгабаатар Японы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газартай цахим уулзалт хийлээ. Уг уулзалтаар Монголын гарааны бизнесийн эко системийн судалгааг холбогдох төрийн байгууллага болон хувийн хэвшилтэй хамтран боловсруулахаар болсон юм. Судалгааны ажлын хүрээнд Монголын гарааны бизнес эрхлэгчдийн өнөөгийн байдал, эко системийн давуу болон сул талуудын талаарх судалгааг боловсруулж, дүн шинжилгээ хийнэ. Түүнчлэн Монголын гарааны бизнесийн эко системийн боломж, ирээдүйн хөгжлийн зураглалыг гаргах юм.

Мөн Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын хэрэгжүүлж буй “10.000 программист” төсөл болон Улаанбаатар инновацын төвийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор “ЖАЙКА”-аас сайн дурын ажилтныг ажиллуулах талаар санал солилцов. “Ковид-19” цар тахлын дэгдэлт буурч, хэвийн горимд шилжсэн үед тус сайн дурын ажилтнуудыг урьж ажиллуулахаар тохиролцлоо.

НИЙСЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦЫН ГАЗАР

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан