Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Я.Содбаатар: УИХ-аас хугацаагүй завсарлага авах нь тухайн асуудлыг зөв шийдэхэд тус болдог гол зарчим
УИХ-ын гишүүн Я.Содбаатараас УИХ-ын дэгийн тухай хуулийн талаар тодруулга авлаа.

-УИХ-ын чуулганаас улс төрийн намууд завсарлага авдаг байдлыг хугацаатай болгоно, болгохгүй гэдэгт нэлээд маргаан үүсгэж байна. Энэ асуудалд хувь гишүүний байр суурь ямар байгаа бол?
-Ардчилсан парламентын үндсэн шинж чанар бол олонхоо хүндэтгэж, цөөнхийнхөө үгийг авдаг байдал. Ардчилсан парламентын онцлог энэ. УИХ-аас намын бүлэг завсарлага авдаг механизм нь цөөнхөд байгаа асуудлыг олонхийн дарангуйлал бий болгох үндсэн зарчим нь. Аливаа асуудалд цөөнх өөрийнхөө дуу хоолойг гаргах ёстой. Энэ сүүлийн жилүүдэд монголын парламентад байсан. Энэ байдлаар өнгөрсөн дөрвөн жилд АН 12 удаа хугацаагүй завсарлага авсан байдаг. Тиймээс аль нэг нам нь олонх болоогүй, зөвшилцлийн парламентад энэ заалт байх нь зөв. Энэ олонх нь түрж, аливаа асуудлыг хүчээр түрч авч явахыг л зогсооно гэсэн үг шүү дээ. Тиймээс ардчилсан парламентад байх ёстой заалт.
-Хугацаагүй завсарлага авах нь парламентын үйл ажиллагаа гацдаг шүү дээ. Нэг нь, нөгөөгөө хүлээгээд л байдаг. Энэ хооронд бусдын эрх ашиг зөрчигдөх байдал гардаг гэсэн шүүмжлэл байдаг. Тэгэхээр хугацаа нь тодорхой байвал зүгээр юм биш үү?
-Парламентад олон талын үзэл бодол гарч ирж, олон талаар нь шүүмжилж байж шийдвэл амьдралд хэрэгжих нь сайн байдаг. Тэгэхээр энэ хугацаагүй завсарлага гэдэг зүйл заалт бол өнгөрсөн хугацаанд олон зүйлд тус нэмэр болж байсан. Нэг үгээр хэлбэл, зөв шийдлээ олоход тус болж байсан. Магадгүй тухайн асуудал уддаг боловч бүр гацаагаад, хойш нь тавиад байсан зүйлгүй шүү дээ. Хэдий удсан ч гэсэн тодорхой хэмжээгээр ойлголцоод шийдээд явдаг. Энэ нь, өнөөдөр МАН-ыг хүнд байдалд оруулж байгаа юм шиг хэрнээ, цаанаа монголын парламент ёсыг төлөвшүүлж байж мэдэх. Нэг нам өөрсдөдөө зориулж хийсэн зүйл заалт бол эргээт тухайн намд чөдөр, тушаа болдог. Өнөөдөр АН өөрсдөдөө тааруулж хийж байгаа нь эргээд өөрсдөд нь, цаашлаад Монголын ардчилалд сөрөг нөлөө үзүүлж магадгүй. Тиймээс ийм зүйл хийгээд хэрэггүй л гэж хэлэх байна.
-Гадаадын улс орнуудын парламентад завсарлагыг хугацаатай авдаг юм болов. Манайх л ганцаараа хугацаагүй авчихаад, парламентынхаа үйл ажиллагааг гацаагаад байдаг юм болов уу?
-Би бусад орны жишгийг сайн мэдэхгүй байна. Гэхдээ олон оронд парламентад суудалтай намууд завсарлага авдаг. Ер нь, хугацаатай болгоно гэдэг маань энэ зүйл заалтын үндсэн зарчмыг алдагдуулна гэсэн үг л дээ.
-Танаас бас өөр нэг зүйл тодруулахад, сүүлийн үед МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатарыг огцруулах саналыг намын доод шатны байгууллагаас гаргаж байгаа тухай мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Занданшатарыг МАН-ын дүрмийн хүрээнд эрх барих гол байгууллага олонхиороо сонгосон. Тиймээс өөрчлөх, солих асуудал байхгүй. Ер нь, нам дотор янз бүрийн үзэл бодолтой хүн байгаа. Тэд үзэл бодлоо илэрхийлж байгаа байх. Занданшатарын намын Ерөнхий нарийн бичгийн дарга болсноос хойш хийж байгаа ажлууд намын гишүүд дэмжигчдэд таалагдаж байгаа. Ялангуяа намын дотоод ардчиллыг бэхжүүлэх, орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажлыг хангах чиглэлээр, АН-аас явуулж байгаа, Засгийн газар, УИХ-д явагдаж байгаа ажлын талаар хийсэн мэдэгдэл олон түмэнд таалагдаж байна. Улстөрч хүн хатуу байр суурьтай мэдэгдэл хийсний дараа нөгөө намаас зохион байгуулалттай хийж байгаа зүйл гэж би хувьдаа ойлгож байна. Том улс төрийн хүчний Нарийн бичгийн дарга өөрөө ийм зүйл хийгээд ирэхээр зоригийг нь мохоох гэж л ийм зүйл хийж байна.  

Г.Даваа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан