Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
“Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийг СС-35 МВт-ын турбингенератороор өргөтгөх төсөл амжилттай хэрэгжиж дууслаа

“Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК нь 1987 онд 7 зуух, 3 турбингенератортой, суурилагдсан хүчин чадал цахилгаанаар 36 Мегаватт /МВт/, дулаанаар 302 Гегакалор.цаг /Гкал.цаг/ ба Эрдэнэт хот болон Монгол Улсын Төвийн эрчим хүчний системийн хэрэглэгчдийг цахилгаан, дулааны эрчим хүчээр найдвартай хангаж ирсэн. Тус станцад өнгөрсөн 34 жилийн хугацаанд гадаад, дотоодын томоохон төсөл хэрэгжиж байгаагүй юм.

Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу БНХАУ-ын Засгийн газраас олгох 51.8 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр “Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх СС-50 35МВт-ын турбингенератороор өргөтгөх” төслийг амжилттай хэрэгжүүллээ. Дээрх өргөтгөл, шинэчлэлийн төслийн гүйцэтгэгч ”Хунан Индустрал Экүйпмэнт Инсталшн” ХХК, ашиглагч “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК, хяналтын шат шатны байгууллагууд, туслан гүйцэтгэгч байгууллагуудын инженер, техникийн ажилчид хамтран цар тахлын хүнд нөхцөлд хийж дуусгасан.

Төслийн хүрээнд насос станц бүхий хөргөх цамхаг, хими ус цэвэрлэгээг бүрэн хэмжээнд шинэчлэн эсрэг осмосын технологид шилжүүлэх 1800 тонн/цагийн хүчин чадалтай дулааны эрчим хүчээр хангах сүлжээний халаагч бүхий иж бүрэн тоноглол, 5-8 вагон нүүрс татаж түлхэх зориулалтын цахилгаан толкатель, 110кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын барилга угсралтын ажлуудыг гүйцэтгэсэн. Ингэснээр станц 71МВт-ын суурилагдсан хүчин чадалтай, 67МВт хүртэл ачаалал авах, 3-4 МВт нөөцтэй болж байна. Мөн цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийг 2,4 дахин өсгөж, нэгж бүтээгдэхүүний өөрийн өртгийг бууруулна.

Төслийн түлхүүр гардуулж өгөх ёслолын ажиллагаанд Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, дэд сайд М.Баярмагнай, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, Орхон-Уул аймгийн засаг дарга С.Батжаргал болон холбогдох албаны удирдлагууд оролцлоо.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх ёслолын арга хэмжээг нээх үеэр"Салбарын 2021-2022 өвөлжилтийн өмнө Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын 35МВт-ын өргөтгөл ашиглалт орсноор дотоодын үйлдвэрлэлээс гурав дахин өндөр үнэтэй импортын эрчим хүчний хэмжээ багасах юм. Мөн төвийн бүсийн эрчим хүчний системийн болон Эрдэнэт хотын эдийн засгийн хөгжлийг хурдасгах ач холбогдолтой. Энэ амаргүй цаг хугацаанд том бүтээн байгуулалтыг гүйцэтгэсэн БНХАУ-ын гүйэтгэгч компанид талархал илэрхийлье" гэлээ.

Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ жилд 60-80МВт-аар өсч байгаа энэ үед Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын 35МВт-ын трубингенератор ашиглалтад орсноор энэхүү өсөлтийн тодорхой хувийг нөхөх боломжийг бүрдүүлж байгаа нь онцгой чухал ач холбогдолтой юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан