Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Сэрэмжлүүлэг: Маргааш усны түвшин 10-30 см нэмэгдэх төлөвтэй  байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 6-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Хэнтий нурууны баруун хажуугийн Туул, Ерөө зүүн хажуугаас усжих Хэрлэн, Балж, Онон, голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-45 см нэмэгдэж Бэлтэс, Бүгсий, Үүр, Дэлгэрмөрөн, Сэлэнгэ, Орхон, Идэр, Байдраг, Таац, Онги, Буянт, Ховд, Баруунтуруун, Тэс, Улз зэрэг голууд үерийн түвшинг 5-70 см давсан ба Халх, Сэлэнгэ мөрөн / Хялгант тосгон Зүүнбүрэн, Сүхбаатар / Орхон голын эх болон адгаар үерийн аюултай түвшинг 5-65 см даван тус тус хүчтэй үерлэж байна.

 Маргааш буюу 07-нд Туул гол Алтанбулаг сум орчмоор, Онон гол Дадал сум орчмоор усны түвшин 10-30 см нэмэгдэх төлөвтэй  байна.  

  Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж, зугаалж буй малчид, ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан