Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Үндэсний хэмжээний хоёр дахь том цэцэрлэгт хүрээлэн Баянзүрх дүүрэгт байгуулагдана

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцсэн бөгөөд Баянзүрх дүүрэгт байгуулагдах Олон улсын цэцэрлэгт хүрээлэнгийн /International Garden Of Mongolia/ талаарх төслийг танилцууллаа. 

Орон нутгийн хөгжлийн сангийн цахим санал асуулгад оролцсон Баянзүрх дүүргийн иргэдийн 36.6 хувь нь шинээр цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг хүсэж, санал хүсэлтээ ирүүлсэн. Иргэдээс өгсөн санал хүсэлтийг бодит ажил болгох үүднээс Баянзүрх дүүргийн 23,28 дугаар хороонд Олон улсын цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төслийн ажлыг эхлүүлсэн. 

Монгол Улсын хамгийн томд тооцогдох Үндэсний цэцэрлэгт хүрээлэн Баянзүрх дүүргийн 26-р хороонд байрладаг. 973 га талбайгаас 183 га талбайд төлөвлөлтийн ажил хийж, нийслэлийн иргэдийн зорих очих газрын нэг болоод байна. 
Харин Олон Улсын Цэцэрлэгт хүрээлэнгийн хувьд 300га талбайд төлөвлөлт хийгдэх бөгөөд 2022 оноос эхлэн бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр зураг төслийн ажилд орлоо.

Баянзүрх дүүргийн удирдлагууд, ажилтан, албан хаагчдын хувьд өмнө нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг байгуулж байсан туршлагатай бөгөөд Олон Улсын Цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтад ч тус хүрээлэнгийн шилдэг инженерүүдийг ажиллуулж, туршлага судлах юм.

Дүүргийн удирдлагуудын үзэж байгаагаар алслагдмал хороодод амьдарч байгаа иргэдээ дэмжиж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчинг бий болгох, цаашлаад Улаанбаатар хотын өнгө үзэмж, ногоон байгууламжийг нэмж, нэмэгдүүлэх үүднээс энэхүү төслийг эхлүүлж байгаа гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ!

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан