Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Туул голд машинтайгаа живсэн нэг хүүхэд, таван том хүнийг аварчээ

Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут багийн нутагт аймгийн төвөөс зүүн хойд зүгт 129 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 46 км-т Босгын гүүр гэдэг газарт Ланд круйзер-200 суудлын автомашин Туул голд сууж, таван иргэн машин дээр гараад байна гэсэн дуудлага есдүгээр сарын 5-ны 21.15 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 129 км замыг туулан 23:50 цагт очиход Төв аймгаас Улаанбаатар хотын чиглэлд явсан иргэн А-гийн Королла фиелдэр загварын автомашин усанд живж, зорчин явсан нэг хүүхэд, таван том хүн машиныхаа бүхээг дээр гарсан байжээ.

Аврагчид 1 цаг 20 минут ажиллан иргэдийг эсэн мэнд гаргасан бөгөөд автомашиныг нь есдүгээр сарын 06-ны өдрийн 13:20 цагт голоос татан гаргасан хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан