Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Багш, ажилчид гамшгаас хамгаалах мэдлэгээ дээшлүүлэв

НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дүүргийн 17-р хороонд байрлах 159 дүгээр цэцэрлэгийн багш, ажилчдад халдвар хамгааллын дэглэмийг баримтлан гамшгаас хамгаалах сургалт, дадлагыг зохион байгууллаа.

Сургалт “Гамшиг, гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээ”, “Байгууллагын галын аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ” сэдвийн хүрээнд онолын болон практик гэсэн хоёр хэлбэрээр явагдсан.  

Сургалтад хамрагдсан багш, ажилчид  Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хуулинд иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эрх, үүрэг, Гал түймрийн тухай ерөнхий ойлголт, тохиолдож буй гал түймрийн шалтгаан, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, гал түймэрт өртсөн үед амь насаа хамгаалах, гал унтраагуур ашиглах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар мэдлэгээ дээшлүүллээ гэж НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан