Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Ургац хураалтад ажиллаж байгаа иргэдийг вакцинжуулах хүсэлт хүргүүллээ

Энэ жилийн ургац хураалтад 12.5 мянган тариаланч, ногоочин, тариалангийн салбарын ажилтан ажиллахаас гадна 13 аймгаас 7300 ажиллах хүн, хүчний захиалга ирүүлээд байна. Өнөөдрийн байдлаар 2800 орчим оюутан залуус, цэргийн алба хаагч, хүнсний талон авдаг 1900 гаруй иргэн тариалан бүхий иргэн аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан ажиллаж байна.

Хүнсний ногооны хураалт жигдэрч нийслэл болон томоохон хот суурин газруудад борлуулалт эрчимтэй явагдаж байгаа бөгөөд үр тарианы хураалт таримлын болц, цаг агаарын нөхцөл байдлаас хамааралтайгаар энэ сарын 15-наас жигдрэх төлөвтэй байна.

Тиймээс ургац хураалтад ажиллах тариаланчид, ногоочид, оюутан залуус, цэргийн алба хаагчид болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй иргэдийг тухайн орон нутагт нь эхний ээлжид вакцины 3-р тунд хамруулах хүсэлтийг Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам, орон нутгийн удирдлагуудад хүргүүллээ.

Ургац хураалтад оролцож буй та бүхэн дор бүрнээ хариуцлагатай байж, өөрсдийгөө эрсдэлээс хамгаалж, ургацаа бүрэн авахыг уриалж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан