Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Зарим сургууль, цэцэрлэгийн дулаан алдагдлыг шийдлээ

НЗДТГ, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран “Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төсөл”-ийг Сонгинохайрхан дүүргийн 65 дугаар сургууль, 80 дугаар цэцэрлэгт хэрэгжүүлээд байна. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, төслийн захирал Дуняа Хоффманн нар төслийн хэрэгжилттэй өнөөдөр танилцлаа.  65 дугаар сургууль нь 1975 онд байгуулагдсан бөгөөд хичээлийн хоёр байртай. А байр 960, Б байр 480 хүүхэд суралцах хүчин чадалтай бол 80 дугаар цэцэрлэг нь 16 бүлэгт 480 гаруй хүүхэд хамруулдаг. Төсөл хэрэгжүүлэхээс өмнө тус сургууль, цэцэрлэгийн барилгын суурь цуурсан, цонхны амлагаа сийрэгжсэн, барилгын хана хагарч, дээврээс ус гоожихын дээр  цонх нь дулаан алдагдал ихтэй байсан юм. “Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлснээр дээрх асуудлыг бүрэн шийджээ.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Энэхүү төслийг 18 сургууль, цэцэрлэгт хэрэгжүүлсэн. Бид дахин дөрвөн сургууль, цэцэрлэгт хэрэгжүүлнэ. Энэ нь дулаалгын цогц шийдлийг бүрэн харуулсан төсөл юм. Хамгийн гол нь дулаалга, эрчим хүчний цогц байдлыг харуулж, бусад байгууллагуудад үлгэрлэх боломжтой болж байна. Мөн дулаалга, эрчим хүчний хэмнэлтийг хэрхэн зөв хийх талаарх гарын авлага гаргасан. Зөвхөн байшин барилга засаад зогсохгүй сургалтын орчин, дотоод зохион байгуулалтыг сайжруулах, эцэг эхчүүдийн оролцоог нэмэгдүүлж байгаа нь төслийн бас нэгэн онцлог юм” гэлээ.

Төслийн хүрээнд цэцэрлэгийн барилгын дотоод орчны агаарын чанар хүүхдийн амьсгалын замын өвчлөлд үзүүлэх нөлөөллийн судалгааг хийж, 20 барилгад дулаан, техникийн засвар шинэчлэлийг Монгол Улсын өнөөгийн норм стандартын шаардлагад нийцүүлэн гүйцэтгэсэн бөгөөд ариун цэврийн байгууламжийг ч сайжруулсан байна. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан