Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
“Өнтэй өвөлжье” өдөрлөг маргааш эхэлнэ

“Өнтэй өвөлжье” өдөрлөг энэ амралтын өдрүүдэд буюу есдүгээр сарын 11, 12-нд Сүхбаатарын талбайд болно. Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрт тусгасан зорилтыг хэрэгжүүлэх, 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах, агаарын бохирдлыг бууруулах талаар төрөөс хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг танилцуулах, байгальд ээлтэй эрчим хүчний хэмнэлттэй, үр ашигтай шинэлэг дэвшилтэт техник, технологи, бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, нийлүүлэгч аж ахуйн нэгж байгууллагууд бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцуулах, сурталчлах зорилготойгоор тус өдөрлөгийг зохион байгуулж байгаа юм. 

Иргэд та бүхэн өдөрлөгт хүрэлцэн ирснээр эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд ээлтэй, агаар, орчны бохирдлыг бууруулах болон цэвэрлэх дэвшилтэт техник, технологи бүхий бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, борлуулагч аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн үйл ажиллагаатай танилцах, худалдан авах боломжтой.  Мөн дээр дурдсан төрийн байгууллагуудын хийж, хэрэгжүүлж буй ажилтай танилцаж, өөрт тулгамдаад байгаа санал хүсэлтээ гаргах, хэрэгцээтэй мэдээллүүдийг аваарай. Түүнчлэн иргэдийн гаргасан санал хүсэлтийг түргэн шуурхай шийдвэрлэж,  мэдээлэл өгч, тусалж дэмжихэд бэлэн байгаагаа мэргэжлийн байгууллагаас илэрхийлж байна. Иргэд  11-314876 тоот утсаар холбогдож болох юм.

Өдөрлөгийг НЗДТГ, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас зохион байгуулж байгаа бөгөөд Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар, ”Таван толгой түлш” ХХК,  Улаанбаатар хотын цэвэр агаар нэмэлт санхүүжилтийн төсөл хамтран оролцож байна.

        НИЙСЛЭЛИЙН АГААРЫН БОХИРДОЛТОЙ ТЭМЦЭХ ГАЗАР

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан