Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
119 төвийн утсанд 5424 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ

“Ковидын нэгдсэн лавлах 119 төв”-ийн утсанд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 5989  иргэн хандсанаас 5424 удаагийн дуудлага мэдээлэлд амжилттай үйлчилсэн байна. Дуудлагын тоо өмнөх өдөртэй харьцуулахад 4,8 хувиар буурсан бөгөөд нийт хүлээн авсан дуудлагын 91 хувьд амжилттай үйлчилсэн байна.

Иргэдээс, эерэг хариу гарч батлагдсан, ойрын хавьтал болсон тул хэрхэн яаралтай тусламж авах вэ, орон нутгийн харьяалалтай иргэд нийслэлд ирээд халдвар авсан бол хаана хандах, түргэвчилсэн шинжилгээ ашиглах заавар, эмийн багцын талаарх мэдээлэл зэрэг лавлагаа, мэдээллүүд зонхилж байна.

“Ковидын нэгдсэн лавлах 119 төв”-ийн утсанд 06 дугаар сарын дуудлагад амжилттай үйлчилсэн хувь 76 хувь буюу нийт 281,466 дуудлагаас 213,973 дуудлагад амжилттай үйлчилсэн бол 07 дугаар сард нийт 174,439 дуудлагаас 162,609 буюу 91 хувьд, 08 дугаар сард 107,538 дуудлагаас 93,707 буюу 87 хувьд  амжилттай үйлчилсэн байна.

Харин 09 дүгээр сард нийт 54,371 дуудлагаас 44,708 буюу 82 хувьд амжилттай үйлчилжээ гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан