Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Б.Буянтогтох: Арбидол эмийн тун хэмжээг тааруулж заавал эмчийн заалтаар хэрэглэнэ

КОВИД-19 халдвар болон томуу, томуу төст өвчний эмчилгээнд эмчийн заавраар хэрэглэж буй Арбидол эмийн талаар ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох мэдээлэл өглөө.  

Тэрбээр "Арбидол эмийг өргөн хүрээтэй вирусийн эсрэг эмчилгээнд хэрэглэж байгаа. Өмнө нь томуу, томуу төст өвчний үед хэрэглэдэг байсан. Цаашдаа ч хэрэглээд явах байх. 

Саяхан коронавирусийн эсрэг өвөрмөц эмчилгээнд хэрэглэж байсныг ерөнхий үйлдэлтэй эмийн жагсаалт руу оруулсан. Ер нь бол коронавирусийн халдварыг эмчлэхээр зориулж гаргасан эм биш. Арбидол эмийг эмчилгээнээс хассан зүйл огт байхгүй. Эмчийн заавар, жороор хэрэглэнэ. Иргэд өөрсдөө дураараа аваад хэрэглэх юм шиг ойлгоод байна. Ямар ч эм, витаминд ч гэсэн хэрэглэж болох хүн, болохгүй хүн байгаа. Жишээлбэл Арбидолыг жирэмсэн хүн хэрэглэж болохгүй. 

ДЭМБ-аас өнөөдрийн байдлаар коронавирусийн эсрэг энэ эм л үйлчилнэ гэдгийг хараахан зарлаагүй байна. Тийм үед бид Арбидол гэдэг эмийг зарлаад байж болохгүй. Дэлхий дахинд тогтмол эмнэл зүйн удирдамжууд шинэчлэгдээд явж байгаа. Манай улсын хувьд энэ сарын 6-ны өдөр удирдамжаа шинэчилсэн. Энэ удаагийн шинэчлэлийн онцлог нь Арбидол гэдэг эмийг коронавирусийн эсрэг эмчилгээнд хэрэглэнэ гэсэн ангиллаас гаргаад ерөнхий ангилал руу оруулж өгсөн. Өөрөөр хэлбэл Арбидол эмийг коронавирус болон томуу, томуу төст өвчний үед зөвхөн эмчийн заалтаар хэрэглэнэ. 

Бүх эм элгэнд очиж цэвэршдэг. Зарим эмэнд аль нэг эрхтнийг өвөрмөцөөр гэмтээх тохиолдол байдаг. Арбидолын хувьд тун хэмжээгээ тааруулахгүй бол элгийг хордуулах эрсдэл бий. Тийм учраас заавал эмчийн заалтаар хэрэглэнэ" хэмээн тайлбарлалаа.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан