Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ "Ачигч автомашинуудын нэгдсэн холбоо"-ны удирдлагуудтай уулзлаа

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ "Ачигч автомашинуудын нэгдсэн холбоо"-ны удирдлагуудтай уулзаж иргэдээс гарч буй гомдол, саналыг ярилцлаа.

Үнэлгээний хувьд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 10 км доторх машин ачилтыг 60000 төгрөг байхаар тогтоосны дагуу уг төлбөрийг авдаг байна. Мөн тус төлбөрийн 10 хувийг Нийслэлийн авто замын санд төвлөрүүлэх саналыг хүргүүлсэн ба 2021 онд 300.000,000 төгрөг орчим болохыг "Ачигч автомашинуудын нэгдсэн холбоо"-ны удирдлагууд хэллээ.

Уулзалтын үр дүнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 14 ачилтын компани нэгдэн ажиллаж иргэдээс санал авч, эрх зүйн орчин, арга хэлбэрийг сайжруулах талаар хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллахаар боллоо.

Уг ажлын хэсэгт орох сонирхолтой ТББ-уудад нээлттэй бөгөөд иргэд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар фэйсбүүк хуудсанд өөрсдийн санал, гарц, шийдлийг ирүүлнэ үү гэж ШӨХТГ-аас мэдээллээ. 

1 Сэтгэгдэл
Шууд болиулаач, замийн цагдаа торгуулийн наалт машинд наадаг улсад орлого нь төвлөрсөн болгох хэрэгтэй
Хамгийн их уншсан