Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх сургалт үргэлжилж байна

 

НОБГ-ын нийслэлийн Аврах ангиас нийслэлийн хүрээний анги салбаруудын алба хаагчдад зориулан зохион байгуулж байгаа эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх сургалт үргэлжилж байна.

Сургалтаар амилуулах суурь тусламж, аврах амьсгал хийх аргууд, яаралтай анхны тусламж үзүүлэх, боолт хийх аргууд, биеийн халуун хэмжих арга зүй, амин үзүүлэлтийг хэмжих арга зүй, үе мөчдийн тасралт, ясны хугаралтын үед үзүүлэх эмнэлгийн анхан шатны тусламж, ясны гэмтэл, гэмтлийн мултралын үед үзүүлэх эмнэлгийн анхан шатны тусламж, гэмтэгсдийг зөөж тээвэрлэх зарчим сэдвүүдээр мэдлэг олгож байгаа юм.

Аливаа гамшгийн үед болон  иргэд, олон нийтэд аюул учирсан тохиолдолд яаралтай эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх чадварыг эзэмшүүлэх зорилгоор зохион байгуулагдаж байгаа тус сургалт ирэх аравдугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ гэж НОБГ-ын харьяа нийслэлийн Аврах ангиас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан