Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
ОХУ цэргийн сургуулилтад анх удаа байлдааны робот орууллаа

 

ОХУ, Беларусь болон бусад хэд хэдэн орны цэргүүдийн оролцож буй сургуулилт эхлээд байна. Запад-2021 цэргийн сургуулилт ОХУ-аас гадна Беларусийн нутаг дэвсгэрт зохион байгуулагдаж байгаа бөгөөд Оросын тал байлдааны сургуулилтад анх удаа робот орууллаа.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Москва хотоос зүүн зүгт 450 км зайтай, Новгородын бүсэд болж буй цэргийн сургуулилтын талбайд даваа гарагт зочилсон. ОХУ, Беларусийн хамтран зохион байгуулж буй Запад-2021  сургуулилтад Монгол, Армен, Энэтхэг, Казахстан, Киргизстаны цэргүүд оролцож байна. Тус сургуулилтад нийт 200 мянган цэрэг хамрагдаж байгаа юм.

Дайны орчинд байлдааны робот хэрэглэсэн анхны тохиолдол энэ болж байгаа тухай ОХУ-ын Батлан хамгаалахын яам мэдээлжээ. Дээрх робот нь пулемёт болон тэсрэх бөмбөг шидэгчээр тоноглогдсон юм байна. Барууны орнууд Украинтай таагүй харилцаатай байгаа цаг үед энэхүү сургуулилт болж байгаагаараа онцлогтой.

Даваа гарагт Польш, Эстон тэргүүтэй хэд хэдэн Европын орны Гадаад хэргийн сайд Запад-2021 сургуулилтад сэтгэл түгшиж буйгаа илэрхийлжээ. Харин Кремлийн зүгээс Запад-2021 аливаа нэг улс орны эсрэг чиглэгдээгүй, тогтмол явагддаг сургуулилтуудын нэг гэж хариу мэдэгджээ.

 Moнголын мэдээ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан