Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
КОВИД-19: Яармагийн 300 ортой эмнэлэгт 1100 хүн хүлээн авч эмчилгээ хийж байна

Эрүүл мэндийн сайд С.Энхболд Бямба гаригт (2021.09.18) КОВИД-19-ийн эмчилгээ хийж буй зарим эмнэлэгт  ажиллажээ. Тухайлбал, Эх, нярайн Үндэсний төв 2-ын эмнэлгийн тусламж үйлчилгээний үйл явцтай танилцаж, зарим үүрэг чиглэлийг эмнэлгийн удирдлагад өгсөн юм.

Иргэдийн хэлж заншсанаар Яармагийн 300 ортой эмнэлэг нь үйл ажиллагаагаа эхлүүлсэн цагаасаа КОВИД-19 өвчний эмчилгээг иргэдэд үзүүлж байна. Өнгөрсөн хугацаанд 20 гаруй мянган иргэнийг тус эмнэлэг эмчилжээ. Мөн 3,000 жирэмсэн эмэгтэйд КОВИД-19-ийн эмчилгээ хийж, уг өвчнөөр өвчилсөн 250 эхийг эсэн мэнд амаржуулсан байна.

Өчигдрийн байдлаар тус эмнэлэгт 1,100 хүн КОВИД-19-ийн эмчилгээ хийлгэж байна. Эдгээрээс 50 өвчтөн сэхээн амьдруулах тасагт хэвтэж буй бол жирэмсэн 350 орчим эмэгтэйд эмчилгээний тусламжийг үзүүлж байна. Хүнд цагт хүчин чадлаасаа дөрөв дахин өвчтөн хүлээн авч эмнэлгийн тусламж үзүүлж буй ЭНҮТ-2 нийт хамт олонд Эрүүл мэндийн сайд С.Энхболд талархал илэрхийлж, дахин боломжоороо ороо нэмж ажиллах чиглэлийг эмнэлгийн удирдлагад өглөө.

Эмнэлгийн удирдлагын зүгээс жирэмсэн 500 эмэгтэйг авч эмнэлгийн тусламж үзүүлэхээр төлөвлөснөө Эрүүл мэндийн сайдад танилцуулсан юм.

Эх сурвалж: ЭМЯ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан