Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
2024 он гэхэд найман “Дэд бүтцийн төв” ашиглалтад оруулахаар төлөвлөжээ

 

Нийслэлийн ИТХ-ын дэргэдэх Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны хуралдаанд Нийслэлийн орон сууцны дэд бүтцийн газраас хэрэгжүүлж буй “Дэд бүтцийн төв” буюу сервис центрийг байгуулах ажлын хэрэгжилтийг танилцууллаа. 

Монгол Улсын Засгийн газрын 179 дүгээр тогтоолоор “Дэд бүтцийн төв” төсөл хэрэгжүүлэх 50 байршлыг баталсан. Үүнийг БНХАУ-ын буцалтгүй тусламжийн 2 тэрбум юанийн санхүүжилтээр барихаар шийдвэрлэсэн билээ. Харин нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 118 дугаар тогтоолоор “Дэд бүтцийн төв”-ийн төслийг хэрэгжүүлэх 16 байршлыг баталсан бөгөөд эдгээр байршилд дэд бүтцийн төв байгуулах ажил тодорхой түвшинд үргэлжилж байна. 

Хуралдааны үеэр тус хорооны дарга М.Говьсайхан “Одоогоор хэдэн бичил төв байгуулаад байна вэ. Эдгээр төвд дэд бүтцийн ямар асуудлыг нь шийдвэрлэсэн бэ” гэдгийг тодрууллаа. Г.Ганхүү хэлэхдээ “Бүрэн хэрэгжиж дууссан нэг бичил төв байгаа нь Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд хэрэгжсэн. Мөн 80 гаруй хувийн барилга угсралтын гүйцэтгэлтэй хоёр төв байгаа нь Сүхбаатар болон Налайх дүүргийн газар нутагт хэрэгжиж байна. Нэг сервис центр байгуулахад 10 гаруй тэрбум төгрөг зарцуулж байгаа бөгөөд эрчим хүч, дулаан, цэвэр бохир ус, ариутгах татуурга зэрэг дэд бүтцийн таван асуудлыг шийдвэрлэж байна” гэлээ.

Хэрэгжих хугацааны хувьд харилцан адилгүй байгаа ч 2024 он гэхэд найман дэд бүтцийн төв барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Санхүүжилтийг графикийн дагуу баталж чадвал дээрх хугацаанд барьж дуусгана гэдгийг тэрбээр тодотголоо.

Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны хуралдаанаар мөн Нийслэлийн 2021 оны “Газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн явцыг хэлэлцлээ. Мөн энэхүү төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай танилцуулав. 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан