Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
БЗД: Иргэдэд газрын талаар зөвлөгөө өгөх "Явуулын үйлчилгээ"-г үзүүлж байна

Газрын талаар зөвлөгөө, зөвлөмж иргэдэд түргэн шуурхай хүргэх зорилгоор БЗД-т "Явуулын үйлчилгээ"-ний ажлыг зохион байгуулж байна.

Тус дүүргийн Засаг даргын санаачилгаар дүүргийн хэмжээнд хамгийн их үйлчилгээ авдаг төрийн үйлчилгээг иргэдэд хугацаа алдалгүй хүргэх үүднээс зарим хэлтэс, албыг дүүргийн Засаг даргын тамгын газрын гадна талбайд байрлуулж үйл ажиллагаа явуулж байгаа. Түүнчлэн өнөөдрөөс эхлэн газрын асуудлаар иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгч, асуудлыг эрэмбэлж шийдэх үүднээс "Явуулын үйлчилгээ"-г үзүүлэхээр болжээ.

Эхний ээлжид Арцат, Шар хоолойн ам зэрэг дүүргийн алслагдсан хэсэгт "Явуулын үйлчилгээ" 14 хоногийн хугацаанд иргэдэд газрын талаар мэдээлэл, зөвлөгөө зөвлөмж өгөхөөс гадна тус газар зөвшөөрөлгүй хашаа, хайсыг буулгаж газар чөлөөлөлтийн ажлыг хийхээр Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас төлөвлөн ажиллаж байна.

Цаашид "Явуулын үйлчилгээ"-г  7 хоногийн хуваарьт оруулж хороодод очиж иргэдэд газрын талаар мэдээлэл зөвлөгөө өгөхөөс гадна зөвшөөрөлгүй газруудыг буулгана гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.

Эх сурвалж: БЗД-ийн Онцгой комисс

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан