Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Нийслэлийн 2021 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өргөн барилаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын  дарга Ж.Батбаясгаланд Нийслэлийн 2020 оны шуудын гүйцэтгэл, Нийслэлийн 2021 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт  оруулах төслийг өргөн  барилаа.  Цар тахлын нөхцөл байдлын улмаас нийслэлийн төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнд  бүрдээгүй, үүнтэй холбоотойгоор  зарим ажил,  арга хэмжээг хэрэгжүүлэх  боломжгүй болж байгаа тул төслийг  богино хугацаанд хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг  Засаг дарга Д.Сумъяабазар энэ үеэр хүссэн юм. 
Нийслэлийн  ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Коронавируст цар тахлын сөрөг нөлөө нийслэлийн эдийн засагт  том хүндрэл учруулсан. Тэр дундаа нийслэлийн орлогод ихээхэн  жин дардаг үйлчилгээний салбар үйл  ажиллагаагаа хэвийн явуулах боломж хязгаарлагдмал байлаа.  Мөн бид ирэх оноос нийслэл хотын эдийн засгийн харилцаа ямар байх вэ гэдгийг зохицуулсан  эрх  зүйн томоохон шинэчлэлийн бичиг баримтыг  УИХ-аар батлуулсан. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн  байдлын тухай хуулийн хүрээнд  цаашид  нийслэл хот  бие  даасан, тогтвортой эдийн засагтай байх боломж бүрдсэн. Харин энэхүү  эрх  зүйн шинэчлэлийг  богино хугацаанд  үр дүнд хүргэх  шаардлага бидний өмнө бий болж байна.  Монгол Улсын холбогдох  хуулийн хүрээнд  богино хугацаанд төсвийн тодотголыг хэлэлцэн,  тулгамдаж буй асуудлаа шийдвэрлэн ажиллацгаая” гэлээ.   

Нийслэлийн ИТХ-ын  ХМОНХТ 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан