Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Газрын багц хуулийн төсөлд зөвлөлийн гишүүдийн саналыг тусгаж, дараагийн хэлэлцүүлэгт бэлтгэнэ

Барилга, хот байгуулалтын Сайдын зөвлөлийн хурал өнөөдөр болж, Газрын багц хуулийн төслийг хэлэлцлээ. Газрын багц хууль анх 2002 онд батлагдаж, 2003 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд 30 удаагийн нэмэлт өөрчлөлт орж байв.

Энэ удаагийн хуулийн шинэчилсэн найруулгаар Газрыг эзэмшүүлэх, ашиглуулах харилцаах зохицуулах Газрын багц хуулийн төсөл 11 бүлэг 126 зүйлтэй болжээ. Түүнчлэн хуулийн шинэчилсэн найруулгын төслийн зарим нэр томьёог Иргэний хуулинд нийцүүлэн боловсруулсан байна.

Газрын багц хуулийн төслийн хүрээнд:

- Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,

- Нийгмийн зайлшгүй хэрэгцээнд зориулан газар чөлөөлөх тухай хуулийн төсөл,

- Кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулга,

- Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай,

- Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл гэсэн багц асуудлуудыг хэлэлцлээ.

Хуулийн төсөлд Сайдын зөвлөлийн гишүүдийн саналыг тусгах 7-н хоногийн хугацаа өгч, ирэх долоо хоногийн сүүлээр Хууль зүйн яам болон Сангийн яаманд хүргүүлж, саналыг авч тусгахаар болов гэж Барилга, хот байгуулалтын ямнаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан