Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Орхон голын 220 метр, Цагаан голын 30 метр урт төмөр бетон гүүрийг ашиглалтад хүлээн авчээ

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Орхон голын Онгоцтойн амны 220 метр, Цагаан голын 30 метр урт төмөр бетон гүүр, 6.3 км хайрган хучилттай авто замын барилгыг 2021 оны есдүгээр сарын 24-нд ашиглалтад хүлээн авчээ.  

Төмөр бетон гүүрийн инженерийн нарийвчилсан зураг төслийг “ГБЭТ” ХХК боловсруулсан бөгөөд барилгын ажлын гүйцэтгэгчээр “Мотор сервис” ХХК, техник технологийн хяналтын зөвлөхөөр “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын хяналтын баг ажилласан байна. 

Зам, гүүрийн бүтээн байгуулалтын ажлыг 2019-2021 онд хийж гүйцэтгэхээр төлөвлөж, гүйцэтгэгч байгууллага 8.6 тэрбум төгрөгийн өртгөөр гэрээнд заасан хугацаандаа ажлыг бүрэн дуусгаж ашиглалтад оруулжээ. 

Зам, гүүрийн хөдөлгөөн нээх ёслолд Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүд, орон нутгийн удирдлага, ард иргэдийн төлөөлөл болон гүйцэтгэгч компани, хяналтын зөвлөх баг оролцов. Тус зам, гүүр ашиглалтад орсноор аялал жуулчлалын бүс нутаг, орон нутгийн хөгжилд чухал дэмжлэг болно хэмээн үзэж байгаа аж.

 

Эх сурвалж: ЗТХЯ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан