Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Иргэдэд зөвлөгөө, зөвлөмж, мэдээлэл өгөх тусгай дугаарын шугамыг нэмнэ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний төгсгөлд Хотын дарга үүрэг өглөө. Тодруулбал,

-Коронавируст халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд шуурхай үзүүлэх, тандалт, хариу арга хэмжээг эрчимжүүлж, хүртээмжийг нэмэгдүүлэх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах.

-Иргэдэд зөвлөгөө, зөвлөмж, мэдээлэл өгөх тусгай дугаарын шугамыг нэмж, өргөтгөн, дуудлагыг бүрэн авах боломжийг бүрдүүлж, тандалт, хариу арга хэмжээг эрчимжүүлж, хүртээмжийг нэмэгдүүлж ажиллах.

-Ерөнхий боловсролын сургуулийн орчинд сурагчид гэмт хэрэг, хэв журмын зөрчил болон зам, тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлж аюулгүй байдлыг сайтар хангаж, сургууль, цэцэрлэгийн хяналтын камерын бүрэн бүтэн байдлыг шалгах.

-Сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх, ашиглах заавар, зөвлөгөө болон угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг иргэд, олон нийтэд тогтмол мэдээлж ажиллах.

-Хөрөнгө оруулалтын ажлуудын гүйцэтгэлийн хяналтыг сайжруулж, барилга угсралтын бүх шатанд стандарт, технологийн норм нормативыг мөрдлөг болгох, хяналтын инженерүүдийг газар дээр нь тогтмол ажиллуулах.

-Нийслэлийн хэмжээнд хүнсний аюулгүй байдалд онцгой анхаарч, хяналт тавьж ажиллах зэрэг үүргийг өглөө.

 Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан