Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
0.07 га газрын зөвшөөрлийг он дуустал олгохгүй

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар иргэдэд олгох 0.07 га газрын зөвшөөрлийг түр хугацаанд түдгэлзэх нь зүйтэй гэлээ. Учир нь газар олголтыг цахим хэлбэрт шилжүүлнэ. Мөн Нийслэл Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөг боловсруулж батлуулахын сацуу Улаанбаатар хотын дүрэм, норм, стандартыг боловсруулахтай холбоотойгоор иргэдэд он дуустал газар олгохгүй байх, шинээр өргөдөл авахгүй байхыг холбогдох албаныханд хандан мэдэгдлээ. Улаанбаатар хотын өмнө тулгамдаж буй олон асуудлын эх үндэс нь замбараагүй газар олголт байсны дээр цаашид хотын хөгжлийг тодорхойлоход ч газар олголт онцгой нөлөөтэйг тодотгосон юм.

Түүнчлэн нийслэлчүүдийн ая тухтай амьдралын эх булаг нь ногоон байгууламж тул нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарна гэдгээ мэдэгдлээ. Хөгжингүй орны хотуудад нэг иргэнд 24 ам метр ногоон байгууламж ногддог байтал манай хотын нэг иргэнд 5-6 ам метр ногоон байгууламж байгаа нь чамлалттай гэдгийг Хотын дарга тодотгов. Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан нэг тэрбум мод тарих уриалгыг дэмжиж, нийслэлийн иргэн бүр, айл өрх болгон мод тарьж, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн, талбай байгуулахыг бүх талаар дэмжихээ илэрхийлсэн. 

 Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

2 Сэтгэгдэл
30 гаруй жил амьдарсан зуслангийн газраа өмчлөж авах гээд 5 жил СБД -ийн газрын албаар яваад барсангүй. Хууль журам, иргэдийн тэгш эрх, шударга ёс байхгүй болсон юм байна.
Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг Өвөр Гүнтэд нийслийн ногоон бүсийн ойд газар олгож, зуслангийн байшин барьсан6 Газрын зөвшөөрөл нь хүчингүй болсон ч Газрын албаныхан газар чөлөөлөх италаар арга хэмжээ авахгүй, барьсан улс нь өгдгөө өгөөд авсан гээд бүүр суурьших маягтай байна. Газрын албаныхан болохоор арга саам хийж баыйриулчихаад одоо болохоор хүний хуьийн өмч гэсэн юм ярьж байна Яах вэ, Хотын даргаа.
Хамгийн их уншсан