Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
“Хилчин” хотхон орчимд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхээр боллоо

Гэр хорооллын айл, өрхүүд нэгдэн амьдрах орчноо сайжруулах зорилгоор газраа чөлөөлж дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдах, дэд бүтэц бүхий амины орон сууцны хотхон байгуулах зохион байгуулалтад орох хүсэлт ирүүлбэл Нийслэлийн ИТХ-аас дэмжлэг үзүүлж, Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан тохирох төслийг хэрэгжүүлж буй билээ. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны 318 өрх нэгдэн дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдах хүсэлт ирүүлснийг Нийслэлийн ИТХ-аас дэмжиж, өдгөө барилгын ажил эхлээд буй.

Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, “Хилчин” хотхон орчмын 144 өрх нэгдэн, гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдах хүсэлт ирүүлснийг өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хэлэлцэн, төсөл хэрэгжүүлэх байршлаар баталлаа. Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар тухайн хэсэгт эхний ээлжид гудамж талбайн зохион байгуулалтыг сайжруулж, улмаар инженерийн дэд бүтцийг бие даасан байдлаар шийдэхээр төлөвлөсөн талаар танилцуулсан юм. Дээрх байршилд 12.7 га, 180 нэгж талбар хамрагдаж буй. Тухайн байршилд гэр хорооллын дахин төлөвлөлийн төсөл хэрэгжүүлснээр яндангийн тоо цөөрч, 168 өрхийн 610 хүн эрүүл, таатай орчинд амьдрах нөхцөл бүрдэж байгаа ач холбогдолтой.

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан үргэлжилж байна.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

1 Сэтгэгдэл
Тэр Хилчин хотхоны хавьд юун хотхон барих. Цэцэрлэгт хүрээлэн байгуулахад нэн тохиромжиой газар.
Хамгийн их уншсан