Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Угаарын хийгээс урьдчилан сэргийлэх нэг сарын аян хэрэгжүүлнэ

Таван толгой түлш ХХК өчигдрөөс эхлэн сайжруулсан шахмал түлшийг иргэдэд борлуулж эхэлсэн. Улмаар галлагааны улирал эхэлж байгаатай холбоотойгоор Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан аравдугаар сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 1-н хүртлэх нэг сарын хугацаанд “Угаарын хийгээс урьдчилан сэргийлье” аяныг санаачилж, таницлуулсныг Тэргүүлэгчид дэмжлээ.

Учир нь сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээс хойших хоёр жилийн хугацаанд иргэд угаарын хийд хордсон тохиолдол хамгийн их тохиолдол дээрх хугацаанд байжээ. Тиймээс галлагааны стандарт алдагдсанаас үүдэж иргэд гэртээ угаартах, улмаар амь насаа алдах эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс Нийслэлийн ЗДТГ, Захирагчийн ажлын алба, түүний харьяа газар хэлтсүүд, дүүрэг, хороод зэрэг нутгийн захиргааны бүх байгууллага, Таван толгой түлш ХХК, олон нийтийн байгууллага, хувийн хэвшил, иргэдтэй хамтран дээрх аяныг эрчимтэй өрнүүлнэ.

Энэ хүрээнд айл өрхүүдэд яндан, пийшингээ хэрхэн хөөлөх, галлагааны стандартыг яаж баримтлах талаарх заавар зөвлөгөөг хүргэж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг иргэдтэй хамтран зохион байгуулах юм гэж Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ-өөс мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан