Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Өнгөрсөн таван жилд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын гэмт хэрэгт 1784 хүн холбогджээ

Өнгөрсөн таван жилийн байдлаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой 923 гэмт хэрэгт 1784 хүн холбогдон шалгагдсан ба өсвөр насны хүүхэд, залуучууд энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилд холбогдох нь нэмэгдэх хандлагатай байна.

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг таних арга, илрэх шинж тэмдгийн талаар сургалтын материал бэлтгэн эцэг эх, асран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэгч нарт мэдээлэл өгөх ажлыг тогтмол зохион байгуулж байгаа аж.

Тухайлбал, Энэ оны эхний есөн сарын байдлаар төрийн 11, төрийн бус 29, ерөнхий боловсролын 12 сургуулийн 110 багш, сурган хүмүүжүүлэгч, ахлах ангийн 500 сурагчийн 450 эцэг эх, асран хамгаалагч, нийт 52 байгууллагын 1200 гаруй хүнд мэдээлэл өгчээ.

Түүнчлэн энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, мэдээлэл авах хүсэлтэй аж ахуйн нэгж, байгууллага, их дээд болон ерөнхий боловсролын сургуулиуд ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газартай холбогдохыг уриаллаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан