Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал
Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан
“Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан 1 тэрбум 750 сая төгрөг байна
Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ
Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг Байнгын хороодоор хэлэлцүүлэхээр шилжүүллээ
УИХ-ын ээлжит бус хуралдааны үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж Төрийн байгуулалтын байнгын хороо болон бусад байнгын хороодын хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэж, шилжүүлэв. Харин Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн талаар гишүүд дараахь байр суурийг илэрхийлсэн юм.
УИХ-ын гишүүн Н.Батцэрэг, Шинэчлэлийн тодотголтой Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг нүүр царай, үсгийн фонд, шрифтээсээ эхлээд сайн мөрийн хөтөлбөр болсон байна гэж дэмжиж байгаа гэдгээ илэрхийлсэн юм.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, “Ажилтай орлоготой монгол хүнийг бий болгоно гэж заасан нь сайн хэрэг. Мөн эрх чөлөөтэй монгол хүн гэдэг мөрийн хөтөлбөрт, улс төрийн намуудыг бэхжүүлэх чиглэлээр шинэчлэл хийгээсэй. Улс төрийн намуудыг тодорхой шалгуураар төрөөс санхүүжүүлдэг болоосой. Ингэвэл ахиц гарна. Үндсэн хуулийн эргэлтийг хийх хүртэл жагсаал цуглааныг улс төрийн намууд хийдэг. Тиймээс улс төрийн намыг төрөөс санхүүжүүлэх нь зөв юм. Хариуцлагын тогтолцоог сайжруулахын тулд Үндсэн хуульд тодорхой нэмэлт өөрчлөлт оруулаасай. УИХ-ын гишүүд нь Засгийн газрийн гишүүн болж байгаа энэ эрх мэдлийн төлөөх тэмцлийг арилгаасай гэж хүсч байна” гэдгээ илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, “Би энэ мөрийн хөтөлбөрийг дэмжиж байна. Гэхдээ үүнд ганц нэг логик алдаа байна. Монголдоо барилгын материал үйлдвэрлэнэ, төмс хүнсний ногоо үйлдвэрлэнэ гэж бичсэн байна. Энэ алдаатай байна. Үүнийг бүрэн хангана гэдэг байдлаар өөрчилж бичвэл дээр байх. Мөн цалин тэтгэврийг мэдэгдэхгүйгээр нэмнэ гэх юм. Цалин нэмэгдэхээр өргөн хэрэглээний бараа нэмэгдэж л таарна шүү дээ.
УИХ-ын гишүүн А.Тлейхан, Засгийн газрын мөрийн хөтөлбөр гэдэг бол энэ улс орны дөрвөн жилийн хөгжлийн гол баримт бичиг л дээ. Ирэх дөрвөн жилд миний амьдрал яаж өөрчлөгдөх вэ, миний орлого яаж нэмэгдэх гэдгийг л иргэд харж байгаа. Тэгвэл энэ харагдахгүй байна. Иргэд сонгогчдод тодорхой болгож өгөх хэрэгтэй. Парламент гэдэг бол зөвшилцлийн талбар. Бүгд л улс орны төлөө гэж амлалт авсан болохоор танай нам гэж талцаж, гэдиймээргүй байна гэв.

Г.ДАВАА
0 Сэтгэгдэл