Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
"Вакцин хольж хийлгэхэд эрүүл мэндэд ямар нэг сөрөг нөлөөгүй"

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж нар Сонгинохайрхан дүүргийн 12-р хорооны өрхийн эмнэлгийн вакцинжуулалтын явц, нөхцөл байдалтай танилцлаа. Коронавирусийн эсрэг вакцины III тунд хамрагдагсдын хувь хангалтгүй байгааг тус дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ч.Өнөрсайхан мэдээлж байв. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ард иргэдэд вакцинжуулалтын ач холбогдлын талаар тайлбарлан, дархлаа сэргээх III тундаа идэвхтэй хамрагдахыг уриалсан юм.  

Тэрбээр “Эдийн засгаа сэргээж, эрүүл мэндээ хамгаалахад дархлаа сэргээх III тун туйлын чухал ач холбогдолтой. Өнөөдрийг хүртэл дэлхий дээр  нэгдүгээр тунгаа ч хийлгэж чадахгүй байгаа улс орнууд бий. Дэлхий дахинд бүрэн тунгийн дархлаажуулалт дөнгөж 30 хувьдаа ч хүрэхээргүй байна. Манай улсын иргэдийн 65 орчим хувь нь бүрэн тундаа хамрагдсан бөгөөд вакцины сонголттойгоор гурав дахь тунгийн дархлаажуулалтаа эхлүүлээд байгаа цөөн хэдэн орны нэг гэдгийг онцолмоор байна. Вакциныг татан авахад багагүй бэрхшээл үүсэж байгаа ч олдоц ховортой Файзер зэрэг вакциныг иргэддээ санал болгож байгаа. Иймд иргэд та бүхэн дархлаа сэргээх гурав дахь тундаа идэвхтэй хамрагдаарай. Дархлаажуулалтдаа хамрагдсанаар эдийн засгаа сэргээх, эрүүл мэндээ хамгаалах, дахин хөл хорио тогтоохгүйгээр амьдралын хэв маягаа үргэлжлүүлэх боломжтой болно” хэмээв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд хамгийн анх АстраЗенека вакциныг хийлгэж байсан бол сэргээх III тунд Файзер вакциныг сонгон хийлгэжээ. Вакцин хольж хийлгэхэд эрүүл мэндэд ямар нэг сөрөг нөлөөгүй гэдгийг эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд хэлсээр байгаа. Иймд иргэн та өөрт ойр байрлах эрүүл мэндийн төв, дархлаажуулалтын цэгүүдэд хандан вакцины III тундаа хамрагдаарай.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан