Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Дайнд оролцсон ахмад дайчинд хүндэтгэл үзүүлж "Сүлдэт багана"-аар шагналаа

Олон Улсын ахмадын баярын өдрийг тохиолдуулан 100 настай ахмад дайчин Т.Бат-Очир гуайд Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч бригадын генерал Х.Лхагвасүрэн хүндэтгэл үзүүлж Хил хамгаалах байгууллагын тэргүүн дээд "Сүлдэт багана" шагналыг батламжийн хамт гардууллаа. Уг батламжид: "Эрхэм хүндэт Т.БАТ-ОЧИР танаа,
Монгол Улсын тусгаар тогтнол, газар нутгийн халдашгүй дархан байдлын төлөө амь биеэ үл хайрлан, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэн 1945 оны чөлөөлөх дайнд оролцож хойч үедээ эх орон, тусгаар тогтнол, эрх чөлөөг өвлүүлэн үлдээсэн эрхэм танд 100 насны ойн баярын мэнд хүргэе. 
Таны эх орныхоо тусгаар тогтнол, хилийн халдашгүй дархан байдлын төлөө оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж Хил хамгаалах байгууллагын тэргүүн дээд "СҮЛДЭТ БАГАНА" шагналаар шагнав.

Таны байгуулсан гавьяаг үе үеийн хилчид бахархан дурсах болно.

Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, Бригадын генерал Х.Лхагвасүрэн" гэсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан